Хаврын улирал Хайрын улирал Гудамжаар алхахад салхи чихэнд сэржигнэж Ганцхан чиний хайрыг би санана Хаврын улирал Хосын улирал Цонхоор гаднаас борооны чийг үнэртхэд Хаалгаар гараад чамдаа очихыг хүснэ Хорвоогийн хатуу хуулийг марталгүй Хоёр алхаад тэндээ би зогсоно Дөрвөн улирал хайрт чинь би байсан Дөнгөж сэрээд чамруугаа тэмүүлдэг байсан Чамдаа харагдах гэж өөрийгөө гоёдог байсан Чинийхээ зүрхийг би сэтгэлдээ нандигнадаг байсан
|